Берлин хотын төвд өчигдөр өглөө суудлын автомашин дэлбэрч жолооч нь амиа алджээ. Берлиний цагдаагийн газрынхны мэдэгдсэнээр өглөө эрт уг зам дээр “Volkswagen Passat” загварынавтомашин явж байхдаа гэнэт дэлбэрсэн гэнэ. Ослын улмаас жолооч нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.

Мөн автомашины хэлтэрхий ойр хавьд нь шидэгдэн ойролцоох гудамжинд байсан машинууд ч багагүй хохирол амссан байна.

Тухайн газарт ойролцоо байсан гэрч дэлбэрэлтийн чичиргээ, дуу нь нэг км зайд мэдрэгдсэн талаар ярьжээ. Харин хохирогч нь 43 настай эрэгтэй байсан гэнэ. Түүнийг зохион байгуулалттай хэргийн золиос болсон байж магадгүй талаар албаныхан ярьжээ.

Цагдаагийнхан уг автомашинд тэсрэх бөмбөг байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Anschlag in #Berlin: Ein Auto ist während der Fahrt explodiert - 1 Toter - Polizei befürchtet weiteren Sprengsatz. pic.twitter.com/2v6lnt9XiH — MSN Deutschland (@msnde) March 15, 2016