УИХ өнгөрсөн пүрэв гаригт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн эхийг өнөөдөр 16.00 цагаас Ерөнхийлөгчид гардуулахаар болжээ. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болох заалтад хориг тавих тухай ярьж, судалж байна. Хоёр нам хоёулаа энэ заалтыг дэмжиж байх шиг байна. Судлаад хоригийг хүлээж авахааргүй байвал тавихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан бусад заалтуудыг дэмжиж байгаа” гэлээ.