Нийслэл Улаанбаатар хот түүхэн хөгжлийнхөө явцад 1954 оноос эхлэн тухайн үеийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулсан 5 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжсөн. Ингэж өнөөгийн дүр төрхөө олж авчээ. Анхлан төлөвлөхдөө хүн амыг нь 600 мянга байхаар төлөвлөж байсан ч өнөөдөр 1,8 саяд хүрээд байна. Хүн амын өсөлттэй зэрэгцэн хөгжиж байгаа барилгын салбар бол Монгол улсын хөгжлийн хэмжүүр бүтээн байгуулалтын гол талбар.