Хүний үндсэн буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Орон сууцтай болсноор иргэд аюулгүй амьдрах нөхцөл бололцоотой болж, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх үндсэн эрх нь баталгааждаг билээ.
Сүүлийн үед орон сууцны хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хирээр үнэ, чанарын асуудал анхаарал татах сэдвийн нэг болсон. Тиймээс бид орон сууц худалдан авахаар товлож байгаа иргэдэдээ зориулан энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
Орон сууц худалдан авах нь амьдралдаа гаргах чухал алхамуудын нэг тул яаран шийдвэр гаргалгүй ул суурьтай хандах хэрэгтэй. Ингэхийн тулд худалдан авах орон сууцаа судлах, санхүүгийн боломжоо тооцоолох, амьдрах орчноо судлах хэрэгтэй юм.
Нэн тэргүүнд таны худалдан авах орон сууц ямар технологоор, хэрхэн хийгдсэн гэдгийг судлаарай.