Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа Төрийн банкны 10 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын хөгжлийн сэдвийг онцоллоо. Үүнтэй холбогдуулан нийтлэлч Х.Батсайхан манайхаас бусад улс орнуудад төрийн банк нь ямар системээр ажилладаг тухай нийтлэл бэлтгэсэн юм.

Мөн энэ удаагийн дугаараас NHL буюу Хойд Америкийн хоккейн лигт хамгийн анх тоглосон “өнгөт арьст” тоглогч Кинг Квонгийн сонирхолтой бөгөөд ээдрээтэй амьдралын түүхийг унших боломжтой. Түүнчлэн “Eagle news” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөний хэрхэн өрнөж байгааг “Доналд Трамптай хэн өрсөлдөх вэ” нийтлэлээрээ танилцуулж байна.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл дээрх болон бусад сонирхолтой сэдвийг энэ удаагийн дугаартаа хөндсөнөөс гадна уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногт олон улс болон дотоодод өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр баталсан явдал нь дотоодод өрнөсөн хамгийн тойм үйл явдал байлаа.