09.00 цагт НҮБ-ын байранд “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалт болно.
09.00 цагт ЭХЭМҮТ-ийн сургалтын танхимд "Томуу томуу төст өвчны үёийн оношилгоо эмчилгэжний менежмент, сүүлийн үеийн чиг хандлага" сургалт болно.
09.00 цагт “Чингис” зочид буудлын их танхимд "Умайн хүзүүны өмөнгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг шинэчлэх нь" сургалт, хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Хүүхдийн сүрье өвчнийг эрт илрүүлэх, ялган оношлох нь” сургалт болно.
09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Хариуцлагатай бичил уурхай” форум болно.
10.00 цагт Ннийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлэл өгнө.
10.00 цагт Үндэсний номын санд “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-г номын сангуудад бэлэглэх ёслол болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зѳвлѳлийн тэргүүн Б.Эрдэнэ “Монгол Улс аюултай хог хаягдлыг булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ, НЭМҮТ-өөс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ -аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буруу тайлсан талаар мэдээлнэл өгнө.