Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депо вагоны галлагааг бүсчилсэн байдлаар хийж байгаа ажээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ногоон бүс буюу Рашаант зөрлөгөөс Баян зөрлөг хооронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа юм байна. Харин Рашаант өртөөнөөс хойш, Баян өртөөнөөс урагш замд түүхий нүүрсийг галлагаандаа ашиглаж буй гэнэ.

Энэ өвөл Зорчигчийн вагон депогийн хэмжээнд “Тавантолгой түлш” ХХК-иас 5000 тонн сайжруулсан шахмал түлш, Шарын голын уурхайгаас 6500 түүхий нүүрс авахаар гэрээ хийсэн байна.