Өнөөдөр "Автозамын ослын улмаас амь насаа алдагсадын дурсгалыг хүндэтгэх өдөр"

Өнөөдөр "Автозамын ослын улмаас амь насаа алдагсадын дурсгалыг хүндэтгэх өдөр"  тохиож байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл зам тээврийн ослын  улмаас дэлхий даяар жилд дунджаар 1.35 сая хүн амь насаа алддаг гэнэ. 

Тэгвэл Монгол Улсын хувьд энэ оны хагас улирлын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36045-г хүлээн авчээ. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо нь өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 837 нэгжээр буюу 2.3 хувиар, Улаанбаатар хотод 945 нэгжээр буюу 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй байсан аж.  Улсын хэмжээнд 12839 зам тээврийн осол бүртгэгдсэний 11332 буюу 88.3 хувь нь хотод, 11.2 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн осол байжээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хотод 14.8 хувиар буурч, орон нутагт 10.3 хувиар өсжээ.

Энэ хугацаанд ослын улмаас 243 хүн амь насаа алдаж /бодит нас баралтын тоо/, 1729 хүн гэмтэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 13,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)