Хүйтэнд халуун илчээр төөнөж, халуунд сэрүү татуулах онцгой материал бүхий хувцас бол ноолууран эдлэл. Ноолуурны онцгой энэ чанарыг манайхан эртнээс нааш мэдэж, ямааны ноолуураас гаргаж авсан хувцас хэрэглэлээ жилийн дөрвөн улиралд өмсөж хэрэглэсээр ирсэн. Улмаар техник технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн, тодоос бүдэг хүртэл олон төрлийн өнгөтэй ноолууран хувцас хэрэглэл, эдлэлийг зах зээлд нийлүүлэх болсон билээ. Ямартаа ч Монголын идэр есийн хүйтнийг ажралгүй давахад туслах ноолууран хувцас хэрэглэлээ гаргаж ирж, өмсөх цаг ирлээ. Дулааны улиралд хав дарсан ноолуурыг угааж сэргээн өмсөхөөс өөр зам үгүй. Үнэндээ бид ноолуураа буруу угааж, эдлэгээг нь богиносгох нь бий.
Ихэнх хүн ноолууран эдлэлийг хуурай цэвэрлэгээнд өгвөл илүү сайн цэвэрлэдэг гэж ойлгодог. Гэтэл энэ ойлголт буруу төдийгүй хуурай цэвэрлэгээнд өгснөөр харин ч ноолуурны чанарыг муутгаж, насыг нь богиносгодог. Мөн хурц үнэр нь ноолуурны өнгийг гандаах хүртэл эрсдэлтэй. Тиймээс ноолуурыг гар аргаар угааж цэвэрлэх нь илүү зөөлөн, яг л шинэ мэт болгодог байна.
АЛХАМ 1. Угаахын өмнөх бэлтгэл
Цэвэрлэгээний самаар ноолууран эдлэл дээр бөөгнөрсөн хэсгүүдийг самнаж цэвэрлэнэ. Ингэхдээ зөвхөн нэг чиглэлд л самнахыг анхаарах хэрэгтэй. Ингээд өө сэвгүй ноолуур угаалтанд ороход бэлэн.
АЛХАМ 2. Толбоо арилга
Ноолууран эдлэл цэвэрлэх тусгай савангаар толбо гарсан хэсгээ тойрог хэлбэртэйгээр үрж цэвэрлэнэ. Мөн ноолууран хувцас нь ямар нэгэн гоёл чимэглэлтэй бол заавал гараар угаах шаардлагатай.
АЛХАМ 3. Савангийн хөөс
АЛХАМ 4. Дэвтээнэ
Угаасны дараа 30 минут усандаа дэвтээж тавина. Энэ үед ноолуурны будаг гарч болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Мөн нэг өмсч дассан ноолуураа байнга өмсмөөр санагдаж, эсвэл нэг өмсөөд хэлбэр гарсан бол угаамаар санагдах тохиолдол олон. Энэ үед ноолуур сэргээх тусгай цацлагыг угааж байх үед цацаж өгвөл угаасны дараа шинэ мэт сэргэж ирдэг.
АЛХАМ 5. Усаар зайлж, хатаана
АЛХАМ 6. Самна
Хатсан цамцаа дэлгэн тавьж, ноолуурны зориулалтын шоткан самаар нэг чигт нь дээрээс доошоо самнаж өгөөрэй. Ингээд дээр нь дахин ноолуур сэргээх зориулалтын цацлагаа цацаж өгнө.
АЛХАМ 7. Хадгалах горим
Угааж цэвэрлэсэн ноолуураа бусад хувцаснуудын хамт хадгалав аа! Энэ нь амархан бохирдож, амархан муутгана. Тиймээс ноолуурыг амсгалахад нь тусалж, даавуун юм уу, пластик саванд эвхэн хийж хадгалахыг зөвлөж байна.
НООЛУУРАН ЭДЛЭЛ АРЧЛАХ ТЭМДЭГЛЭГЭЭ