Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 949.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сараа зээлийн хэмжээ 36.5, өмнөх оны мөн үеэс 95  тэрбум төгрөгөөр  буурсан тоо юм. Ингэснээр хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна.

Нэмж мэдээлэхэд, банкны системийн иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 26.9 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.6 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл  эзэлж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)