Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,зарм үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч 19-21 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.