"Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гейтс "Bloomberg"-ийн тэрбумтнуудын жагсаалтыг хоёр жилийн дараа дахин тэргүүлж, "Amazon"-ийн эзэн Жефф Безосын урд бичигджээ.Энэ тухай баасан гарагт Bloomberg мэдээлэв.
Гейтсийн хөрөнгө одоогоор 110 тэрбум доллар, харин Безосынх 109 доллараар үнэлэгдэж байна. Францын тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний "LVMH"-ын эзэн Бернард Арно 103 тэрбум доллараар гуравт орлоо.
Майкрософт компани АНУ-ын Батлан хамгаалах яамтай 10 жилийн хугацаатай, 10 тэрбум долларын гэрээ хийсэн нь Гейтсийн орлого өсөхөд нөлөөлжээ. Үүний дараа Безосын компанийн хувьцааны ханш 2 хувиар буурчээ.