Цас орж, шуурч байгаа тул Улаанбаатараас хөөрөх зарим нислэг хойшилжээ.
Тухайлбал, "Asian Airlines"-ын Улаанбаатараас Сөүл чиглэлд 00:50 цагт үйлдэгдэх, OZ-568 онгоцны нислэг маргааш 13:30 цаг хүртэл, "Korean air"-ын 17:10 цаг үйлдэгдэх T-868 онгоцны нислэг маргааш 13:10 цаг хүртэл хойшилжээ.
МИАТ компанийн нислэгүүд хуваарийн дагуу явагдаж байна.