Тусгай сургуулиудын гаднах орчныг тохижуулав

“Дөрвөн бэрх хөгжил" сан ерөнхий боловсролын 29, 116-р сургууль болон 186-р тусгай цэцэрлэгийн гаднах орчныг тохижуулан, хүүхдүүдийн ая тухтай байдлыг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд нэг жилийг ардаа үджээ. Эдгээр сургууль цэцэрлэгт хараа, сонсгол, аутизм, даун, хэл яриа зэрэг хөгжлийн онцлогтой хүүхдүүд сурч боловсордог. 

Машины зогсоол, 700-аад м2 аспальтан зам, талбай, 200-аад м2 явган хүний эко хавтан зам, гэрэлтүүлэг, хашааны хаалга, сагсан бөмбөгийн талбайг тохижуулан сургуулийн хамт олонд хүлээлгэн өгсөн юм. 

“Дөрвөн бэрх хөгжил сан” сургуулийг тохижуулах ажилд зориулан хандивын аяныг өрнүүлсэн. Энэ хүрээнд ИНЕГ, УБТЗ, АТҮТ, Үндэсний техникийн их сургууль, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Булган АЗЗА, Багануур АЗЗА, Сэлэнгэ АЗЗА, Хэнтий АЗЗА, Дархан АЗЗА, Заабар ХХК, Их голомтын элч ХХК, Таны зам ХХК-иуд мөнгөн болон эд материал, засвар үйлчилгээний тусламж үзүүлсэн. Мөн Зам, Тээврийн хөгжлийн яамны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлан нийгэмд тустай ажлыг дэмжсэн юм. 

“Дөрвөн бэрх хөгжил сан”-гийн тэргүүн, жүжигчин М.Түвшинхүү “Өнгөрсөн жилийн 10 сард бид ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн энэ үйл явдал бол бидний хийсэн ажлын төгсгөл биш юм, цаашид энэ хүүхдүүдийн цэвэр цэмцгэр, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн олон зүйлийг хийхээр төлөвлөөд байна” гэв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)