Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг нийслэлд энэ сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт энэ сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чадварыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн хуваарийг www.csc.gov.mn цахим хуудсанд орж ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ цэс дээр дарж хаана, хэдэн цагт шалгалт өгөхөө нягтална уу.