Хятадын Шэньжэнь хотын оршин суугч охин шөнөжингөө гар утсаараа тоглоод зүүн нүд нь хараагүй болжээ. Тэрээр шөнөжингөө гар утсаараа тоглож үүрээр цурамхийсэн боловч сэрээд дахиад гар утсаа аван тоглож эхэлсэн байна. Харин таван минут орчим тоглосныхоо дараа зүүн нүд нь юу ч харахгүй байгааг мэджээ. Lenta.ru цахим хуудаст энэ талаар мэдээллээ.

Эмнэлэгт хандахад Цю Ванцянь гэдэг эмч үзээд охины нүдний торлог бүрхэвчид цус хурсан тул юм харж чадахаа больсон гэдгийг хэлж өгчээ. Улмаар мэс засал хийж байж нүд нь хараа орсон байна.

Үүний өмнө Английн Бристоль хотын оршин суугч залуу хүү нүдэнд шаардлагатай витамин дутагдсанаас хараагүй болсон нь мөн олон улсын хэвлэлээр бичигдэж байв. Тэрээр сүүлийн 10 жилийн турш шарсан төмс, чипс, хачиртай талх, пицца зэрэг түргэн хоол байнга хэрэглэдэг байсан тул 17 насандаа бараг бүрэн сохорчээ.