Аравдугаар сард 6745 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 64.8 мянган эх амаржиж, 65.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 657-гоор, амьд төрсөн хүүхэд 754-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 10 дугаар сард 6688 эх амаржиж, 6745 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 147-гоор, амьд төрсөн хүүхэд 148-аар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 10 сард 36.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732-оор нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2395-аар, тэмбүүгээр өвчлөгчид 503-аар, мөөгөнцрөөр өвчлөгчид 73-аар, сүрьеэгээр өвчлөгчид 128-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 110-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар, цусан суулгаар өвчлөгчид 532-оор, трихомониазаар өвчлөгчид 52-оор буурчээ.

Улаанбаатар хотод 2019 оны 10 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)