Австралийн зүүн эргийн орчимд асч буй ойн түмрийн улмаа амиа алдсан иргэдийн тоо дөрөв болж нэмэгджээ. Өчигдөр 58 настай эрэгтэйн цогцсыг түймэр дайрч өнгөрсөн Шинэ Өмнөд Уэльс мужийн нутгаас олсон байна.
Зүүн эргийн орчимд эхэлсэн түймэр долоо дахь хоногтоо үргэлжилж, Квинсленд, Шинэ Өмнөд Уэльс мужийн нутгийг хамраад байна. Цагдаа 16 настай жаалыг гал түймэр тавьсан хэмээн буруутгаж байгаа юм.