УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Саяхан АН-ын зөвлөлөөс санал болгосон сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүний санал авалгүй уналаа. Энэ нь "Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн заалт байсан юм. Уг нь энэхүү саналыг зөвшилцөх ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байлаа. Энэ заалт дэмжигдсэн тохиолдолд 2024 оны сонгуулиас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байв.
Санал хураалтын дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар харамсч байгаагаа илэрхийлэн, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс АН-ын зөвлөл гарч байгааг мэдэгдлээ.