Б.Энх-Амгалан: Дарханы замын ажлыг хавар эрт эхэлнэ

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  Дарханы замын талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр, “Дарханы замын үндсэн гэрээ нь 2020 оны зургаадугаар сард дуусна. Угаасаа анхнаасаа нэг жилийн гэрээ байгуулсан. Гэрээний нэгдүгээр үе шат энэ сарын 1-нд дуусах байсан. Энэ үедээ бид үндсэн хөдөлгөөнөө нээнэ. Тэгэхдээ замын асфальтан хучилтаа хийе гэж тохирсон. Зарим компаниудын үйл ажиллагаанаас замын ажил зарим хэсэгтээ удааширалтай бослон. Зарим нь гүйцэтгэл сайн байгаа.  Муу ажиллаж байгаа компанийн гэрээнүүдээ цуцалъя гэхээр төсөл тэр чигтээ зогсох эрсдэлтэй тул чадахгүй байсан. Мөн зургаадугаар сарын 20-ноос хойш гэрээгээ байгуулаад, долоодугаар сард ажил эхэлсэн. Мөн энэ жил усархаг бороотой жил байлаа. Тооцоолсноор 29 хоног нь бороотой байсан. Тэгээд замын ажил хоцорсон. Хавар эртхэн замын ажлыг эхэлнэ. Одоогоор асфальт нь 13 км-т л тавьсан байна. Замын гүйцэтгэл хэсгээсээ шалтгаалаад 8-35 хувьтай байна” гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hot hoorond davhar avtobus achaanii mashinuud

    0 0 Хариу бичих