Энэ өвөл олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй

2019-2020 оны өвөл Монгол орны хувьд агаарын температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, баруун хэсэгт дунджийн орчим,  хур тунадасны тухайд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч баруун өмнөд хэсгээр олон дунджаас ахиу байх ерөнхий төлөв гарсан байна. Хэдийгээр ерөнхий төлвөөр энэ өвөл нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр гэнэтийн огцом хүйтрэлт, дулааралт, цасан шуурга болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

"Зүүн Азийн орнуудын өвлийн улирлын төлөв байдал” сэдэвт олон улсын хуралдааны үеэр улс орнууд тус бүр 2019 оны зуны цаг агаар, уур амьсгал ямар байсан талаарх ажиглалт, судалгаа болон тойм мэдээллийг  танилцуулсан бөгөөд 2019-2020 оны өвлийн улирлын цаг агаарын төлвийг хэрхэн гаргасан талаарх өөрсдийн урьдчилсан мэдээллээ танилцуулсан нь энэ юм. Жил бүр зохион байгуулагддаг энэ хуралд Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг Зүүн азийн улс орны 50 орчим эрдэмтэн, судлаач, цаг уурчид оролцжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)