Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 9%-иар буюу 911 сая ам.доллараар өсч 10,545 сая ам.доллар байв. Үүнд экспорт 13%-иар буюу 663 сая ам.доллараар, импорт 6%-иар буюу 248 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 416 сая ам.доллараар өсч 1,347 сая ам.долларын ашигтай гарчээ.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 65% буюу 6,825 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12% буюу 1,312 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 0.2%-иар буурсан бол БНХАУ-тай хийсэн худалдаа 7% -иар өссөн дүнтэй байгааг Монголбанкнаас мэдээлсэн байна.