УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж баталсныхаа дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслөө хэлэлцэх зүйтэй гэсэн саналтай гишүүд байсан юм. Тухайлбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас өмнө зарим заалтуудыг нь хэзээнээс мөрдөх эхлэхийг зохицуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийнхөө анхны хэлэлцүүлгийг хийх нь зөв” гэсэн юм.

Одоо УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.