Талбайн теннисний АТР холбооны оны сүүлийн тэмцээний хэсгийн хоёрдугаар тойрогт Грекийн залуу тамирчин Стефанос Циципас тэмцээний өнгөрсөн жилийн аварга Саша Зверевийг 6:3, 6:2-оор хожиж, хагас шигшээд шалгарч үлдлээ. С.Циципас эхний тойрогт ОХУ-ын Данийл Медведевийг 7:6, 6:4-өөр хожсон юм.
С.Циципас хоёр дараалж хожсоноор бусад тоглогчдод бүгдэд нь хэсгээс гарах боломж хадгалагдаж байна. Баасан гаригт болох сүүлийн тойргийн үр дүнгээс шалтгаалаад хэн С.Циципастай хамт хасагдах шатанд үлдэх нь тодорхой болох юм. Баасан гаригт гарах боломжтой хувилбаруудыг энд харууллаа.
Баасан гаригийн тоглолтуудын хувилбарууд:
-Р.Надаль, Д.Медведев нар хожвол 1. Р.Надаль, 2. С.Циципас
-Р.Надаль, С.Зверев нар хожвол 1. С.Циципас, 2. С.Зверев
-С.Циципас, Д.Медведев /2:1-ээр/ нар хожвол 1.С.Циципас, 2. Д.Медведев
-С.Циципас, Д.Медведев /3:1-ээр/ нар хожвол 1. Циципас, 2. С.Зверев
-С.Циципас, С.Зверев нар хожвол 1. С.Циципас, 2. С.Зверев