УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөжээ. Ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудаас 11 саналын найруулгыг өөрчлөх, тодотгох санал хураалт явуулах юм. Мөн Ерөнхий сайд өөрөө сайд нараа, томилж чөлөөлөх, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг нэмэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг зохицуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийх юм байна.