Италийн үзэсгэлэнт хот Венец далайн түрлэгийн улмаас усанд автаад байна. Усны түвшин 1.87 метр болсон нь 1966 онд 1.94 метр болж байснаас хойших анхны  тохиолдол гэнэ.

Хотын хамгийн нам дор газарт байрлах гэгээн Маркийн хөшөө хамгийн хэцүү байдалд байгаа гэнэ. Хөшөө 1200 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа үерт автжээ. Венец хотын Гэгээн Маркийн талбай усанд бүрэн автаж, тэндхийн усны түвшин 1 метрээс  давсан байна.

#ClimateEmergency is destroying #Venice. Say goodbye. #ClimateCrisis https://t.co/r74vE7doFk — Meghan McCain's Tears™ (@Smedley_Butler) November 14, 2019

"Венецид 50 гаруй жилд тохиож байгаагүй их үер болж түүхэн хотыг өвдөг сөхрүүллээ. Энэ удаад бид жинхэнэ гамшигт нэрвэгдэж байна, хохирол амсах нь гарцаагүй" гэж Венец хотын дарга Луижи Бруниаро мэдэгдэн оршин суугчдаа гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.

This was us upto our waists in #Venice last night trying to help some tourists reach their hotel with their luggage. Charlie in front being the absolute hero he is ❤️ #Venezia pic.twitter.com/q0JHZMQ0nJ — Hayley L Butcher (@HayleyLButcher) November 13, 2019

Венецийн тэнгис, Адрианы тэнгисийг заагладаг нарийн арал болох Пеллестринад үерээс болж хоёр хүн нас барсан гэнэ. Тэдний нэг нь гэрийнхээ усыг соруулах гэж байгаад тогонд цохиулж өөд болсон бол нөгөөгийх нь нас барсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Хотын иргэд усан дунд амьдарч, олон тооны бизнес дампуурлын ирмэгт тулжээ. Ресторан, кафенуудын гадаа сандал ширээ нь хөвөн дэлгүүрийн эзэд бараагаа өндөрт тавьж байна.

St. Mark's Basilica flooded for only the 6th time in 1,200 years. #venice pic.twitter.com/US08Ulf8sh — HuffPost Canada (@HuffPostCanada) November 14, 2019

Гурван автобус живсэн, явган хүмүүст зориулж барьсан модон замууд ачааллаа дийлэхгүй нурж байна.

It’s bad out there, high water everywhere...#photography #BobDylan #Venice #Venezia #flood #AcquaAlta pic.twitter.com/G4KTKFSstX — Iain Reid (@beanotownphoto) November 12, 2019

Адриатын тэнгисийн булангийн хэд хэдэн арал дээр орших Венец хотод “өндөр ус” гэгч өвөрмөц үзэгдэл болдог. Уг үзэгдэл нь далайн түвшин нэмэгддэгтэй холбоотой бөгөөд сарны мөчлөг болон далай түрлэгээс хамааран ихэвчлэн намар хавар тохиолддог ажээ.

Усны түвшин мөн энэ удаагийнхтай адил борооны улмаас нэмэгддэг бөгөөд мөн далайгаас үлээсэн салхи нөлөөлдөг байна.