Хүн ам, хөгжлийн бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэжээ

Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэх чуулга уулзалт Кенийн нийслэл Найроби хотод нээгджээ. Цулзалтад оролцсон төлөөлөгчид ДОХ, охидыг хамгаалах, төрөлтийн эрүүл мэнд, хүн амын хөгшрөлт зэрэг олон сэдвээр ярилцсан байна. Гурав хоног үргэлжлэх тус чуулга уулзалтыг Кени, Данийн засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулж, дэлхийн олон газраас 7000 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

Дэлхийн улс орнууд 1994 онд Найробид болсон Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн зорилтыг биелүүлэхийг НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Наталя Канем уриалжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)