Жүжигчин, хөгжимчин, продюсер Жон Лежендийг манай гарагийн хамгийн хүсэмжит эрэгтэй гэж Америкийн People сэтгүүл нэрлэсэн байна. Энэ жил 40 настай Леженд нь Эмми, Грэмми, Оскар, Тони, Алтан бөмбөрцөг зэрэг шоу бизнесийн салбарын хамгийн том шагналуудыг хүртэж байв. Өнгөрсөн жил уг чансааг жүжигчин Идрис Эльба тэргүүлж байв. 1985 онд явагдсан анхны шалгаруулалтад жүжигчин, найруулагч Мел Гибсон шалгарч байжээ.