Оны 318 дахь өдөр, шинэ он гартал 47 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1263 - Бат хааны өргөмөл хүү гэгдэх Невийн Александр Алтан ордоос буцах замдаа Ижил мөрний Городца хотноо хатгаагаар нас баржээ. Үхлийнхээ өмнө тэр сахил хүртэн үсээ хусуулж Алексей нэрийг авсан байв. Александрыг Владимирт оршуулж, үнэн алдартны шашин түүнийг гэгээнтний тоонд оруулжээ.
1607 - Францын хаан IV Генрих үгэнд орохгүй хүүхдэддээ алганы амт үзүүлж байхыг зөвшөөрөв. Өмнө тэдний өмнөөс зарц нарыг нь савааддаг байжээ.
1666 - Английн анатомч Лоуэр нэг нохойноос нөгөөд нь цус шилжүүлэн юүлсэн тухай Сэмюэл Пепис мэдээлжээ. Үүнээс өмнө тэр амьтдын цусанд дарс, шар айраг, сүү юүлэн туршилт хийж байжээ. Үүнээс жилийн дараа эмч нар хурганы цусыг хүнд сэлбэн хийжээ. Гэхдээ туршилтууд нь хүний цусны дөрвөн бүлгийг 1907 онд нээх хүртэл амжилттай болоогүй юм.
1832 - Нью-Йоркт морь хөлөглөсөн дэлхийн анхны трамвай явж эхлэв.
1860 - Орос-Хятадын гэрээгээр Уссурийн хязгаарыг Орост нийлүүлжээ.
1885 - Серби Балканы хойгийн хүчний харьцааг эвдсэн хэмээн Болгарт довтлов.
1896 - Хөдөлгүүртэй машины хурдын хязгаарлалтыг цагийн дөрвөн милиэс 14 миль хүртэл нэмэгдүүлжээ.
1896 - Ниагарын хүрхрээн дээр усан цахилгаан станц нээгджээ. Жон Пирпонт Морган, Жон IV Астор, Вандербильтүүд зэргийн магнатуудын санхүүгийн тусламжтайгаар нүсэр том газар доорх хоолойнуудыг 100 000 морины хүч (75 мегаватт) гаргах турбинуудтай холбож өгчээ.
1901 - Вена хотын эмч Карл Ландштейнер хүний цусыг А, В, 0 гэсэн гурван бүлэгт хуваан ангилав.
1907 - Шведийн хүүхдийн зохиолч Астрид Линдгрен төржээ. Зохиолчийн номууд дэлхийн олон хэлээр хөрвүүлэгдсэн ба бүх хэвлэгдсэн номыг нь давхарлан тавилаа гэхэд Эйфелийн цамхагаас 175 дахин өндөр болно.
1940 - Гитлерийн нисэх хүчин Дэлхийн II дайны түүхэнд хамгийн хүчтэй бөмбөгдөлтийг Британийн аралд хийлээ. Германы 500 бөмбөгдөгч онгоц Ковентри хотын төвийг бараг газартай тэгшилжээ.
1952 - Английн "Нью мюзикл экспресс" сонин анх удаагаа Их Британийн синглүүдийн хит-парадын жагсаалтыг анх удаагаа хэвлэв.
1955 - Их Британид уралдааны завийн нисгэгч Дональд Кэмпбелл321 км/цагийн хурдыг тогтоолоо.
1963 - Усан доорх галт уулын дэлбэрэлтээс Исландад Сюртсей гэдэг арал үүсчээ.
1968 - Европт анх удаагаа уушги шилжүүлэн суулгах мэс засал хийгдэв.
1981 - Английн хит парадыг дөрөв дэх удаагаа "Police" хамтлаг тэргүүлэв. Энэ удаа "Every Little Thing She Does Is Magic" дуу нь нэгдүгээрт оржээ.
2015 - Парис. Францын нийслэлд 13-наас 14-ний шөнө цуврал халдлага болж 153 хүн амиар адан 200 гаруй хүн шархаджээ. Ерөнхийлөгч Франсуа Олланд тус оронд онц байдал тогтоож байлаа.
Гүн ухааны дэлхийн өдөр
Дэлхийн гүн ухааны өдрийг (World Philosophy Day) жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэж байх шийдвэрийг ЮНЕСКО гаргажээ. Энэ өдрийн гол зорилго нь дэлхийн хамтын нийгэмлэгийг гүн ухааны сэтгэлгээний баялагтай даяарчлалын түвшинд танилцуулах явдал юм.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
Чихрийн шижин өвчтэй олон хүний амийг аварсан инсулин эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон.Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм.
1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар, чихрийн шижин хэв шинж-2 давамгайлж, халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж нийт өвчлөлийн 75-80%-ийг шинэ өвчлөл эзлэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зөвхөн зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулаад зогсохгүй чихрийн шижин 2 дугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр бууруулах боломжтой юм.