Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компаний ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д саатуулагдаад байгаа.Инчеон хотын прокурорын мэдээлснээр өнөөдрөөс Монгол Улсын иргэн Д.Одбаярт тогтоосон хилийн хоригийг цуцалж, 7 сая вон /6008 ам.доллар/-оор торгох шийдвэр гарчээ.
Хэргийг нисэхийн аюулгүй байдлын хуулийн хүрээнд авч үзсэн болохоо цагдаагийн төлөөлөгч нэмж хэлэв.
Эргэн сануулахад, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-нд Улаанбаатараас Инчеон чиглэлд нисэхдээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын цагдаад саатуулагдаад байсан юм.Түүнд тавьсан хилийг хориг энэ сарын 15-нд дуусах байв.
БНСУ-д хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн эрчимжсэний дараа хуульд өөрчлөлт оруулж бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд 15 сая вон хүртэлх торгууль ногдуулдаг болсон юм. Мөн бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт ихдээ 10 жилийн хорих ял оноодог ажээ.