"Eagle news" телевиз Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар бэлтгэн хүргэсэн "Өөрчлөлтийн өмнө..." цуврал нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Тус нэвтрүүлэг нь Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт, өөрчлөлтийн заалт бүрийг танилцуулсан юм.

Одоо хүчин төгөлдөр байгаа хувилбар: 27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

Өөрчлөх хувилбар: 27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаадалан таваас доошгүйажлын өдөр чуулна.

Одоо хүчин төгөлдөр байгаа хувилбар: 27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

Өөрчлөх хувилбар: 27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

+27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.