17 орны залуу боксчид Улаанбаатарт өрсөлдөж байна

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдаж буй тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Иран, Ирак, Япон, Казахстан, БНСУ, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Тайвань, Тажикистан, Узбекистан, Монгол зэрэг 17 орны 200 шахам боксчид өрсөлдөж байгаа юм.

Тэмцээн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд 17-ны ням гаригт Ази тивийн шилдэг ширэн бээлийтнүүд тодорно.

Азийн АШТ-ий тулаанууд өдөр бүр 14:00 цагаас эхэлж байна.

Монгол Улсаас уг тэмцээнд 7 эрэгтэй, 9 эмэгтэй нийт 16 тамирчин хүчээ сорьж байгаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүчээ сорин тулалдана. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар хүч, ур чадвараа сорих юм. Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)