Израиль улс Газын зурваст өчигдөр агаараас цохилт өгчээ. Цохилт тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Исламын жихад” гэх байгууллагын байрлалуудыг чиглэсэн байна. Израилийн арми удирдагчдын нь нэг Баху Абу аль Атта гэгчийг хөнөөснөөс хойш “Исламыйн жихад” бүлэглэлийн үйл ажиллагаа эрс идэвхжиж, Израильтай дайсагнах болсон тул ийм арга хэмжээ авчээ. Хариу арга хэмжээ болгож Израилиас Газын зурвас руу 150 пуужин харвасан байна. Бүлэглэл Газын зурваст сургалтын бааз, зэвсгийн йүлдвэр, агуулахтай болсон байсныг өчигдрийн цохилтоор устгасан гэж Израилийн арми мэдээлж байгаа юм.

Израилийн арми "Исламын жихад" бүлгийн удирдагчдын нэг Баху Абу аль Аттаг мягмар гаригт шилжих шөнө устгажээ.
Исламын жихад бүлэглэл нь олон улсад алан хядах байгууллага гэсэн статустай бөгөөд гол штаб нь Сирийн Дамаскт байрладаг. Тэднийг Иран улс далдуур дэмждэг гэж Израиль улс харддаг юм байна.