Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

10.00 цагт Хангарди ордонд “Буяны зан үйл ба тулгамдсан асуудал” хурал болно.

10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд “Пипл Ин Нийд” ТББ-аас хэрэгжүүлж буй Амьсгалах Эрх төслийн хүрээнд тус сургуулийн сурагчдыг “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалтад хамруулна. 

10.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажлыг үнэлэх аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

11.00 цагт “Mонгол ньюс” мэдээллийн төвд иргэн Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намууд нэгдэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Дарь-Эхийн эцэст 50 ортой эмнэлгийн шав тавих ёслол болно. 

14.00 цагт Баянгол дүүргийн 22 дугаар сургуульд “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” сургалтын аяны нээлт болно. 

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)