Азүмарү С.Тодбилэг жюүрёог хошуучилж байна

Японы мэргэжлийн сүмогийн гурав дахь өдрийн барилдааны дараахь байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр учраагаа давснаар 2 даваа нэг унаатай болжээ. Кюүшюү башёгийн эхний өдрүүдэд их аварга болон арслан цолтнууд өвдөг шороодсон тул маэгаширагийн 9 дэх бөх Юүтакаяама, 10 дахь бөх Шодай, 15 дахь бөх Вакатакакагэ нар ганц ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж яваа ажээ.

Маэгаширагийн дөрөв дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Котоюүкид өвдөг шороодож хоёр даваа нэг унаатай болжээ. Дайшохо Т.Шижирбаяр тэмцээнийг тааруухан эхэлж өнөөдөр гурав дахь ялагдлаа хүлээжээ.  

Жюүрёо зиндааг тэргүүлэн барилдаж буй Азүмарү С.Тодбилэг өнөөдөр учраагаа давснаар өвдөг шороодолгүй тэмцээнийг хошуучилж байна. Уг зиндаанд анх дэвшин барилдаж буй Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр өвдөг шороодсоноор хоёр даваа нэг унаатай болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)