Абелийн шагналт эрдэмтэн тодорчээ

Норвегийн Шинжлэх Ухааны Академи Абелийн шагналаа 2019 онд АНУ-ын Остин дахь Техасын их сургуулийн эрдэмтэн Карен Кескулле Улхенбеккед гардуулсан байна. Тэрээр хэмжээсийн онол, интегралчлагдах систем дэх тухайн уламжлалт дифференциал геометрийн тэгшитгэл, түүнийг бодох аргад гаргасан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Түүний хийсэн ажлууд нь геометр ба математикийн физикт дүн шинжилгээ хийх аргад их нөлөө үзүүлсэн байна. 

Карен Кескулла Уленбек нь 1987 оноос Техасын их сургуульд ажилласан ба сүүлийн дөчин жилийн хугацаанд хийсэн тухайн уламжлалт дифференциал геометр, хэмжээсийн онол дахь суурь судалгааны ажлуудаараа математикийн шинжлэх ухааны орчин үеийн дүр төрхийг эрс өөрчилсөн ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)