Амьтан судлаачид өмнө нь хойд зүгийн цаа буга хамгийн урт зам туулдаг гэж үздэг байв. Гэтэл Евразийн нутгаар элбэг тархацтай саарал чоно уг нотолгоог үгүйсгэв. Олон улсын эрдэмтдийн баг янз бүрийн амьтдын жилийн гүйдлийн талаар мэдээлэл цуглуулаад цаа буга (Rangifer tarandus) жилдээ 1200 орчим км замыг улирлын нүүдлээр туулдгийг тогтоожээ. Гну гөрөөс, бизон үхэр, монгол зээр, алаг тахь ч тэднээс илүү их зам туулдаг болж таарав.
Гэтэл харьцангуй дээд амжилтыг Монголын саарал чоно (Canis lupus) үзүүлжээ. Эр чоно жилдээ 7247 км зам туулдаг байна.