Оны шинэ холбоо үг: Climate Strike

Англи хэлний Коллинзийн толь бичиг climate strike (цаг уурын ажил хаялт) гэсэн хэллэгийг 2019 оны шинэ холбоо үг гэж нэрлэв.

2015 онд Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын  бага хурал явагдаж байхад болсон эсэргүүцлийн үеэр энэ хэллэг гарч иржээ. Дараа нь холбоо үгийг 16 настай швед сурагч охин Грета Тунбергийн тэмцэл улам алдаршуулсан юм. 2018 онд Шведийн парламентын өмнө ганцаараа эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байсан охин есдүгээр сард НҮБ-ийн индэр дээрээс дэлхийн удирдагчдыг шүүмжилсэн билээ. 

Коллинзийн толь бичгийн энэ оны шинэ үгсийн богино жагсаалтад influencer (бусдад нөлөөлдөг хүн), deepfake (нүүрийг өөрчлөх технологи), rewilding (онгон байгалийг сэргээх) зэрэг үгнүүд мөн бичигдсэн байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)