Хонконгод өрнөж буй эсэргүүцлийн ажиллагаа улам хурцдаж байгаагаас мягмар гарагт их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд хаалгаа барихад хүрчээ.
Их сургуулийн ойролцоо жагсаж буй оюутнуудыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж байна. Мөн метро галт тэргэний хэд хэдэн шугамыг хааснаас нийтийн тээвэрт ачаалал үүсээд байна.
Даваа гарагт жагсагчид цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас нэг хүн буудуулж хүндээр шархдаад байгаа юм.