Баруун аймгуудын номын санд ном, гарын авлага хандивлалаа

АТГ-аас томилогдсон ажлын хэсэг баруун бүсэд ажиллах үеэрээ Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн нийтийн номын санд ном, гарын авлага хандивлалаа.

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболд болон бусад ажилтнууд авлигатай тэмцэх чиглэлээр бэлтгэн гаргасан “Ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” гарын авлага 2 цуврал, хүүхдүүдэд зориулсан “Найзын яриа” зурагт ном, DVD зэргийг аймгуудын номын сангийн эрхлэгч нарт хүлээлгэн өгч, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг орон нутагт дэмжин ажиллахыг тэднээс хүсэв.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан АТГ-аас Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, МУИС-ийн номын сангуудад иргэдэд зориулан тусгай тасаг, булан нээж байгаатай холбогдуулан баруун аймгуудад ажилласан Ажлын хэсгээс ийнхүү орон нутгийн номын санд авлигын эсрэг утга агуулга бүхий номын фонд бүрдүүлэх эхлэлийг тавилаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)