“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан,  арилжааны 7 банктай хамтран “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд “Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор Дархан-Уул, Орхон аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Хамтран зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн мэдлэг олгох ном гарын авлага танилцуулга түгээх, олон хүүхдэд хадгаламжийн данс нээх, хуримтлалын ач тусыг таниулахын зэрэгцээ хүүхэд багачуудын дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом тоглуулах,  урлагийн тоглолт үзүүлж,  гарын бэлэг барив.

Уг өдрийг орон нутагт анх удаа зохион байгуулснаараа онцлог байсан бөгөөд хүүхэд, залуус, иргэд идэвхитэй оролцсон юм.