Ерөнхийлөгчийн сонгууль шударга болоогүй гэж хардсан ард иргэдийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст Боливийн Ерөнхийлөгч Э.Моралес албан тушаалаасаа огцрорч байгаагаа зарласан билээ. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсных нь ердөө маргааш Мексик улс улс төрийн орогнол санал болгожээ. Мексикийн эрх баригчид орогнол олгох болсон шалтгаанаа Эво Моралес өөрөө хүсэлт тавьсан, түүнийг нь цэвэр хүмүүнлэгийн шалтгаанаар хүлээж авсан“ гэж тайлбарласан байна. Харин Э.Моралес өөрөө энэ талаар тайлбар хийгээгүй байгаа юм.
Боливийн нутгийн уугуул иргэдээс төрж гарсан анхны удирдагч Э.Моралес саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж албан тушаалдаа улирахаар болсон. Гэвч сонгууль шударга болсон гэдэгт эргэлзсэн ард олон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд хэдэн долоо хоног өнгөрсөн юм. Э.Моралес эхлээд дэмжигчиддээ хандан өөрийг нь огцруулах гэж зүтгэж байгаа “Харанхуйн хүч”-ний эсрэг тэмцэхийг уриалж, үүнээс болж гарсан мөргөлдөөнд 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Эмх замбараагүй байдал даамжрах шинжтэй болсны дараа Боливийн армийн командлагч нээлттэй мэдэгдэл хийж, Э.Моралесыг албан тушаалаасаа огцрохыг шаардсаны дараа тэрээр огцорсон юм.