АТГ: Сэжиг бүхий ХОМ-ийн эзнийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар Татварын ерөнхий газартай хамтран сэжиг бүхий хөрөнгө оруулгын мэдүүлгийн эзнийг хамтран шалгаж байгаа аж. Уг шалгалт есдүгээр сараас эхэлсэн бөгөөд эхний ээлжинд шалгалтаар 569.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. 

Дашрамд дурдахад, АТГ-аас энэ оны эхний есөн сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Энэ хүрээнд хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлын тухайд дөрвөн албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, хоёр албан тушаалтанд албан тушаал бууруулах, найман албан тушаалтанд ажлаас халах хариуцлага оногдуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хөрөнгө орулгын?

    0 0 Хариу бичих
  2. 180.000 хүнтэй төрийн албанд иймхэн зөрчил байгаа гэвэл ямарч үхэр монгол итгэхгүй л дээ.ккк

    0 0 Хариу бичих