Оны 316 дахь өдөр, шинэ он гартал 49 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

930 - Дэлхийн хамгийн анхны парламент Исландын альтинг байгуулагджээ.

1335 - Карл I Роберт ван 1325  онд Вышеградыг өөрийн өргөө болгосон ба тэнд 1335 оны энэ өдөр Унгар, Польш, Чехийн вангууд уулзан Төв Европт анхных болох цэрэг-улс төрийн холбоог байгуулжээ.

1717 - Орфиреус нэрээр алдаршсан Иоганн Эрнст Элиас Бесслер өөрийн ивээн тэтгэгч ландграф Карл Гессен-Кассельд өөрийн бүтээсэн гэх мөнхийн хөдөлгүүрийг танилцуулжээ. Тэр нь дөрөв орчим метрийн голчтой 35 см-ийн зузаан хавтгай дугуй байлаа.

Түүний дотор талын механизмыг даавуугаар бүрэн далдалсан,  модон савхнуудаар хийсэн байв. Бүдүүн  гол дээр дугуй эргэлдэж байсан юм. Бесслер-Орфиреус өөрийн бүтээлээ ажиллуулж үзүүлсэн ба дугуй эргэлдэж байлаа.  Хоёр сарын дараа тэр дахин ажиллуулахад дугуй бас эргэлдэж байсан юм. Энэ тухай олон нийт мэдэж Орфиреусын нэр Европт цуурайтаж эхэлжээ. Тэр хөдөлгүүрээ ихээхэн нууцалж, тэр төхөөрөмжийг 100000 талераар (өнөөгийн ханшаар 2,5 сая орчим  доллар) зарах хүсэлтэй байсан ба худалтал нууцаа нээхийг хүссэнгүй. Иоганн Бесслер  зураг загваруудаа  устгаад өөр хотод очиж байв. Тэр долоон жил (1712–1719) идэвхтэй ажиллахдаа, хоёр мөнхийн хөдөлгүүрийн 300 гаруй загварыг бүтээсэн байв. I Петр  энэ машиныг ихээхэн сонирхож  элч томилон түүнтэй уулзуулжээ. Гэтэл гэрийн ажилтан эмэгтэй механизм нь гар ажиллагаатай гэж хэлснээс болон зохион бүтээгчийн нэр хүнд уналаа. Хожим гэрийн ажилтны хэлснийг үгүйсгэсэн ч Бесслер төхөөрөмжөө өөрөө эвдлээд  явжээ. Бесслер зальтан уу эсвэл гайхалтай инженер үү гэдгийг  мэдэх огт аргагүй. Хөдөлгүүрийн ажиллах зарчим нь тодорхойгүй, Бесслер нас барсны дараа мөнхий хөдөлгүүр байж болохгүйг баталсан байдаг.

1808 - Австрийн Вена хотод Я.Деган гэдэг хүн шувууны далавчийн дэвэлтийн зарчмаар бүтээсэн орнитоптер гэдэг нисэх аппаратаар олны өмнө агаарт хөөрөх оролдлогыг хийжээ.

1847 - Өвчин намжаах зорилгоор Жеймс Симпсоны бүтээсэн хлороформыг Эдинбургийн их сургууль дээр олонд танилцуулжээ. Хлороформыг анх  Холмс Кут 1847 онд  клиникийн практикт хэрэглэсэн ба харин эх баригч Симпсон түүнийг төрөх үеэр өвчнийг намжаах зорилгоор өргөн ашиглаж иржээ.

1859 - Парист циркийн жүжигчин Жюль Леотар " трапециас трапецид нисэх" номерыг анх үзүүлжээ.

1866 - Азийн хамгийн анхны бүгд найрамдах улс болох Хятадын анхны ерөнхийлөгч Сунь Ятсен 1866 оны арваннэгдүгээр сарын 12-нд төржээ. Сунь Ятсенийг заримдаа агуу Кунз ба Мэн Зы нартай зүйрлэдэг. Тэд Хятадыг нэгтгэх нь өөрсдийн гол үүрэг гэж үздэг байсан юм.Сунь Ятсен хэт ачааллын улмаас 1925 онд элэгний хорт хавдраар нас барсан ба түүнд 1940 онд “Үндэсний эцэг” цолыг нэхэн олгосон байна

1868 - Висконсина мужийн Кристофер Лэтем Шоулз бичгийн машины патентыг авчээ. Анхны бичгийн машин нь том ширээ шиг дотор нь цаас хийгдсэн байснаас бичиж буй зүйлээ хардаггүй байв.

1894 - Австралийн зохион бүтээгч Лоуренс Харгрейв өөрийн бүтээсэн хайрцаг хэлбэртэй агаарын могойн тусламжтайгаар 5 метрийн өндөрт хөөрч чаджээ.

1902 - Энрико Карузо пянзаа бичүүлсэн нь дэлхийд анх удаа нэг сая ширхгээр зарагдав.

1912 - Эрлийн хэсэг Английн туйл судлаач Роберт Скотт ба түүний нөхдийн сүүлчийн зогсоолыг олжээ. Скот дөрвөн нөхрийнхөө хамт 1912 оны  нэгдүгээр сард Өмнөд туйлд хүрчээ. Гэхдээ тэд тэднээс өрссөн Норвегийн Рауль Амундсений аян туйлд хүрснийг мэдсэн байв. Тэд буцах замдаа өлсгөлөн, хүйтнээс болж амь үрэгдсэн байлаа.

1917 - Петерградын Өвлийн ордныг Улсын музей гэж зарлав.

1952 - Долоон метрийн урттай "Фелисити Энн" аврагч завиар Энн Дэвисон Атлантын далайг туулах аянд гарав.

1957 - Их Британийн шуудан, телеграфын алба шуудангийн индекстэй болох талаар зарлав.

1974 - Темза голоос 1840 оноос хойш хамгийн анхны яргай загасыг барьжээ.

1982 - ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Юрий Владимирович Андропов сонгогдлоо.

1989 - Хүний булчингаар хөдлөх хөнгөн композитийн материалаар босгосон "Да Винчи III" нисдэг тэрэгний анхны нислэг хийгджээ.

1995 - Азербайжаны Үндсэн хуулийн өдөр. Бүх ард түмний 1995 оны санал асуулгаар тусгаар тогтносон, бие даасан энэ улсын Үндсэн хуулийг баталсан ба мөн тэр өдөр тус улсад анхны парламентын сонгууль явагджээ.