СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

Өнөөдөр орсон цасны улмаас Улаанбаатар Налайх, Багануур чиглэлийн автозамд халтиргаа гулгаа үүссэн байх тул иргэд жолооч та бүхэн хөдөлгөөний хурд, хоорондын зайг тохируулан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Мөн Төв, Сүхбаатар аймагт цасан шуурга шуурч эхэлсэн бол Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/56 дугаар тушаалаар цас орж зам даваа хаагдаж, орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагаас эхлэн замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гарсан байна.

Бусад аймгийн нутаг дэвсгэрийн автозамын хөдөлгөөн хэвийн байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчих бол цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаан хувцас, шатахуун тослох материал, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)