Их аварга Хакүхо өвдөг шорооджээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башё манай их аваргуудад халтай эхэлж байна. Өчигдөр башёгийн эхний өдрөөс их аварга Какүрюү М.Ананд тэмцээнийг өнжихөөр болсон. Учир нь тэрээр өчигдөр өглөө барилдааны өмнө бэлтгэл хийж байгаад нуруугаа гэмтээж багаар бодоход 14 хоног эмчилгээ хийлгэхээр болжээ. Ийнхүү тэрээр энэ сард өнжихөөс өөр аргагүй болов. Мөн маэгашира Ичиножёо А.Ичинноров гэмтлийн улмаас энэ сарын кюүшюү башёг өнжиж буй юм.
Өнөөдөр башёгийн хоёр дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тэргүүн бөх Дайэшод өвдөг шорооджээ. Мөн өнөөдөр озэки Такаясу, Такакэйшо нар учраанууддаа ялагдсан байна. Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Дайшёохо Ч.Шижирбаатар маэгашира Вакатакакагэд өвдөг шороодож хоёр унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Такарафүжиг давж хоёр даваатай болсон байна.
Жюүрёо зиндааг тэргүүлэн барилдаж буй Азумару С.Тодбилэг, энэ сард анх удаа уг зиндаанд дэвшин барилдаж буй Д.Долгорсүрэн зааны ач хүү Хоошорюү С.Бямбасүрэн, Кирибаяма Б.Лхагвасүрэннар давснаар бүгд хоёр дахь даваагаа аваад байна. Харин Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар өнөөдөр давж, нэг даваа, нэг унаатай болсон бол Чоёошима Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд өвдөг шороодсоноор мөн нэг даваа нэг унаатай болсон байна.
лалар 28 өдрийн өмнө
тэр чигээрээ зайлаарай монголын хөрс шороонд ч ясаа битгий тавиарай
0 0 Хариу бичихзочин 30 өдрийн өмнө
Японы иргэн болсон болохоор хийморь лундаа нь нэг л биш болж дээ
0 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
ANAND llr bolioo heden udaa shaltag shaaaj onjig um be ugsaa chadvargui gar shde unahaas aigaad barildagui argalad onigootoi pesdaa umaa
0 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Нээрээ ч сумо ёссстой сонирхолгүй болж дээ. Анх 1996 оны намар Кёкюшүзан жүро зиндаанд гарч ирж барилдаж эхэлснээс монголчууд бид сумод орсон байдаг. Батэрдэнэ аварга хэрэв тийш явж барилдвал баллаж өгнө дөө гэж их төсөөлөн боддог байж билээ. Тэнхо араас нь гарч ирсээн. 2000 оны намар гэхэд Асашёрюгийн сураг дуулдаж эхэлсэн биднийг улам бүр сумо руу чангаав. Жилийн дараа гэхэд л Озеки болоод, тэгээд цаашаа юу болсныг бүгд мэдэх билээ. За тэгээд, Хакухо аварга гарч ирж сонирхогч бүх монголчууд бидний сонирхлын буухиаг үргэлжлүүлэв. Дараа нь хэсэг явснаа, Ама, Какурю сайхан чимж өгөөд, улмаар Ичиножо Тэрнозавр хоёр.... Гэвч, сүүлийн 2 жилээс сумо үнэхээр уйтгартэй болж ээ. Манай аваргуудаас өгсүүлээд Японы иргэд болж байгаа нь буруу биш шүү, энэ далимд хэлэхэд. Магадгүй, хөдөө нутагт төрж өссөн монголчуудад маань харам санагддаг байж болох л юм.
0 0 Хариу бичихSuns 1 сарын өмнө
Owogdiin suns gomdjee. Ta nar naad dalain yorooldoo yasaa tawiarai
0 0 Хариу бичихIrgen 1 сарын өмнө
Urvagch pizdakuud
1 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Шижирбаатар гэдэг чинь нөгөө авьяаслаг монголчуудад ороод гэрлээр шоу хийж үзүүлээд байдаг жижигхэн туранхай хүү ш дээ. Авьяаст хязгаар байхгүй ээ. Шижирбаатар нэг их удалгүй иддэг хоолоо үлэмж нэмэгдүүлэн биеийн өндөр болон жинг нэмэгдүүлснээр сумо бөх барилдах боломжтой болсон юм. Улмаар өнөөдөр Японд хүчийг үзэж байна. Ай бас бахархмаар юм аа.
0 0 Хариу бичихзочин 1 сарын өмнө
Сумо моодноос гараад удаж байна даа, одоо сумо үздэг хүн гэж бараг л байхгүй дээ, дээрээс нь их аваргууд нь монголиргэншлээс ээлж дараалан татгалзаж байхад сумо манайд явцгүй дээ
1 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Япон хүн япон хүндээ унажээ.
1 0 Хариу бичих