Оросын телевизийн одод ашиг орлогынхоо талаар илчлэх гэж яардаггүй.Телевизийн сувгууд ч мөн гэрээнийхээ нууцыг ил гаргах ёсгүй. Жишээлбэл, сэтгүүлч Владимир Познер 2013 онд Төрийн Думтай зөрчилдөж, депутатууд "Нэгдүгээр суваг"-ийн удирдлагаас түүний цалингийн талаар мэдээлэл авахыг хүсэхэд тун товчхон хариулт өгсөн байдаг.  Думд өгсөн бичигт "Познер бүтэн цагаар ажилладаггүй бөгөөд суваг нь түүний нэвтрүүлгийг харилцан тохирсон гэрээгээр худалдаж авдаг болно. Талууд гэрээний нууцыг хадгалах үүрэгтэй" гэжээ.

Forbes сэтгүүл Оросын алдартнуудын орлогын үнэлгээг нийтэлснээс сонирхуулья.

Андрей Малахов

Ксения Собчак

Владимир Познер

Иван Ургант

Ольга Бузова

Реалити шоуны оролцогчоос эрэлттэй хөтлөгч болж дэвшсэн Бузова 2019 онд "Forbes" чансааны хоёрдугаарт бичигдэж, холимог тулаанч Хабиб Нурмагомедовтой эн зэрэгцэв. Загвар өмсөж, дуу бичүүлж, бизнес эрхэлж, телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа Бузовагийн орлого 4.4 сая доллар гэнэ. Зар сурталчилгаанаас ч нэлээн мөнгө олчихдог сэргэлэн бүсгүй инстаграмдаа 16.4 сая дагагчтай.