Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 12 дугаар тойрогт “Ливерпүүл” баг “Манчестер сити”-г 3:1-ээр хялбархан буулгаж авсан билээ. Ингэснээр герман мэргэжилтэн Юрген Клопп бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагчийн нэг Пеп Гвардиологийн багийг 10 дахь удаагаа хожиж, испани эрийн хамгийн хэцүү өрсөлдөгч нь гэдгээ дахин нэг удаа баталлаа.
Хоёр эрхмийн баг хоорондоо 19 удаа таарахад Ю.Клоппын баг 10 удаа хожиж, хоёр тэнцэн, долоон удаа хожигджээ.
Тэдний өрсөлдөөн Германд байхаас эхэлсэн. Тэнд Ю.Клоппын баг тав хожиж, дөрөв хожигдсон бол Англид ирээд Ю.Клопп мөн тав хожиж, хоёр тэнцэн гурван удаа хожигджээ.

Ингэснээр Ю.Клопп нь Пеп Гвардиолагийн багийн эсрэг ижил буюу илүү үзүүлэлттэй наадсан ганц дасгалжуулагч болж байна. Ю.Клоппыг эс тооцвол Пепийг хамгийн олон удаа хожсон дасгалжуулагч нь Ж.Моуриньо бөгөөд 22 тоглохдоо тав л хожсон гэхээр Пепийн давамгай байдал харагдах биз ээ.