Өнөө өглөө Хонконгод эсэргүүцлийн ээлжит жагсаал эхлэх үеэр цагдаагийн албан хаагч нэгэн жагсагчийг бууджээ. Буудуулсан хүн нас барсан байх магадлал өндөр байна. Фэйсбүүк цахим хуудсанд шууд дамжуулж байсан бичлэгт цагдаа баг зүүсэн эрийг буудаж, дараа нь цохиж байгаа нь тод бичигдсэн байгаа аж. Дараа нь жагсагчид цагдаа руу дайрахад тэрээр дахин хоёр удаа буудаж байгаа нь ч бичигдэж үлджээ. Сүүлийн хоёр суманд хүн өртсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эхний буудуулсан хүн харин хөдөлгөөнгүй хэвтэж, эргэн тойронд нь цус нэлийсэн байгаа нь харагдаж байсан аж.
Хонконгийн ард иргэд Бээжингээс томилогдсон эрх баригчдад тодорхой шаардлага тавин эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн өнгөрсөн зургадугаар сараас хойш цагдаа жагсагчдын аминд хүрсэн гурав дахь тохиолдол нь энэ болоод байна.
Эхний тохиолдол нь өнгөрсөн сарын 1-нд буюу Коммунист намын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр гарсан бол дараа нь өнгөрсөн сарын 4-ний өдөр гарч, оюутан залуу хөлдөө хүнд шарх авсан юм.