ШУА 96 сая төгрөгийн үнэтэй компьютертэй болжээ

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нь шинжлэх ухааны салбарын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зориулалттай Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна. Тус хүрээлэнд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтээс 96 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер авчээ. 

Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100  график процессор, 64 сувагтай төв процессор, 192 GB санах ой, 1.2 TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон. Хэрэглэгчийн файл системд зориулан 40 TB багтаамжтай файл серверийг хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдэж дуусчээ.

Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой болж байгаа юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)